brandBosean

Угаарын хий мэдрэгч

299,000249,000₮

-17%

Хэмнэлт:50,000

Богино тайлбар
Угаарын хийнээс өөрийгөө хамгаалаарай. Bosean BH-90A нь майхан, машинд хий алдагдахад шууд мэдэрч гэрэл, дуу, чичиргээгээр зэрэг дохио өгнө. -20C цэнэг алдахгүй ажиллах баталгаа, USB-ээр цэнэглэгддэг, бат бөх төмөр хайрцагтай. Өвлийн аялал, ан, загасчлалд явахад амь нас аврах хамгийн чухал хэрэгсэл.
Бүтээгдэхүүний код:BH-90A

Бүтээгдэхүүний нэр: Bosean BH-90A | Зөөврийн Угаарын Хий (CO) Мэдрэгч


Дэлгэрэнгүй тайлбар: "Чимээгүй алуурчин" буюу угаарын хийнээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай. Bosean BH-90A нь үйлдвэрлэлийн зориулалттай нарийн мэдрэгч бүхий мэргэжлийн түвшний багаж юм. Өвлийн аялал, ан гөрөө, загасчлалын үед майхан, машин, бүхээгт хоноглоход агаар дахь угаарын хийн хэмжээг хором тутамд хянана. Хэрэв хийн хэмжээ аюултай түвшинд хүрвэл чанга дуут дохио, анивчих гэрэл болон чичиргээгээр танд маш хурдан анхааруулна.

Онцлог давуу талууд:

  • Нарийн мэдрэгч: Үйлдвэрлэлийн стандартын цахилгаан-химийн (Electrochemical) мэдрэгчтэй тул угаарын хийг маш бага хэмжээнд байхад нь ч мэдэрнэ.
  • Гурвалсан дохио: Таныг унтаж байсан ч сэрээх чадалтай. Аюултай үед Дуу (>75dB), Гэрэл (Улаан анивчих), Чичиргээ гэсэн 3 хэлбэрээр зэрэг дохио өгнө.
  • Цэнэглэдэг батерей: 1500mAh литий батерейтай, гар утасны USB-ээр цэнэглэнэ. Бүрэн цэнэгээрээ 8-аас дээш цаг тасралтгүй ажиллана.
  • Бат бөх хийц: IP65 стандартын ус, тоосны хамгааллалттай, доргионд тэсвэртэй, гарт барихад гулсахгүй резинэн гадаргуутай.
  • LCD Дэлгэц: Харанхуйд харагдах гэрэлтүүлэгтэй дэлгэц дээр хийн хэмжээ (PPM), температур, батерейны үлдэгдлийг харуулна.

Техникийн үзүүлэлт:


Загвар: Bosean BH-90A

Мэдрэх хий: Угаарын хий (Carbon Monoxide - CO)

Хэмжих хязгаар: 0 - 1000 PPM

Нарийвчлал: 1 PPM

Дохио дуугарах хэмжээ: Бага түвшин: 50 PPM / Өндөр түвшин: 150 PPM (Өөрчлөх боломжтой)

Хариу үйлдэл үзүүлэх хугацаа: < 30 секунд

Батерей: 3.7V Цэнэглэдэг литий батерей (1500mAh)

Ажиллах температур: -20°C -аас +50°C

Хамгааллатын зэрэг: IP65 (Ус, тоосны хамгааллалттай)

Хэмжээ: 109мм x 60мм x 30мм


Хайрцаганд юу дагалдах вэ?

  • 1x BH-90A Мэдрэгч төхөөрөмж
  • 1x Зөөврийн бат бөх хөнгөн цагаан хайрцаг
  • 1x USB цэнэглэгч кабел болон адаптер
  • 1x Мэдрэгч шалгах хошуу (Calibration cap)
  • 1x Гарын авлага


Ажиллагаа видео харах - Линк

Unboxing видео харах - Линк

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл